Астразенекагийн вакцин хийлгэсэн Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд нарын биеийн байдал сайн, гаж нөлөө илрээгүй байна

2021-02-25

Коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг албан ёсоор эхлүүлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар вакцины эхний хоёр тунг тариулж, эрүүл мэндийн ажилтнууд, ард иргэддээ дархлаажуулалтад хамрагдахыг уриалсан.

Өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд нарт сөрөг урвал илэрсэн эсэх талаар тодруулав. Энэ талаар ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл:

Астразенека вакцин хийлгэсэн хүмүүсийн 3-5 хувьд нь бие сульдах, халуурах, хэсэг газрын хөндүүрлэх зовиур гарч байна.

Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд нарын хувьд биеийн байдал сайн, ямар нэгэн сөрөг урвал илрээгүй байна. Дөнгөж сая 10 минутын өмнө Эрүүл мэндийн сайдтай уулзаад ирлээ, ямар нэгэн зовиургүй ажлаа хийж байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ