МҮОХ төсвийн 200 сая төгрөгөөр тамирчдад ямар бэлдмэл өгснөө нууцалжээ

2022-03-23

Монголын үндэсний олимпийн хороо (МҮОХ)-ны Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 28-нд болохоор товлогджээ. МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, одоогийн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монголын биатлоны холбооны Ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар нэр дэвшээд байна. Гэвч МҮОХ-ны тулгамдсан асуудал зөвхөн Ерөнхийлөгч болон бусад удирдлагын асуудал биш. Олон жил яригдаж буй Монголын хууль, ОУОХ-ны Харти зөрчсөн асуудлууд байгаа юм.

Үүний нэг нь дотоодынхоо хууль, тогтоомжийг зөрчиж буй санхүүгийн зөрчил.

Одоогоос яг 10 жилийн өмнө буюу Засгийн газрын 2012 оны 128 дугаар тогтоолоор  тамирчдын хүч чадлыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй нэмэлт бүтээгдэхүүн авахад зориулж тухайн үеийн ССАЖЯ –наас МҮОХ-нд 200 сая төгрөгийн санхүүжилт олгожээ.

Нэгэнт МҮОХ нь Монголын хуулийн этгээд, дээр нь төсвөөс санхүүжилт авсан тул Үндэсний аудитын Ерөнхий газраас тус байгууллагын 2012-2019 оны үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын үр дүнд гүйцэтгэлийн аудит хийжээ.

Гэтэл 2012 оны 200 саяын асуудал гарч ирсэн байна. Энэ тухай сүүлийн хоёр жилд хангалттай ярьж, бичигдэж байгаа ч төсвийн хөрөнгийн зарцуулалтын тайланг хэн ч өгсөнгүй.

Аудитын дүгнэлтээс үзвэл,  “Элэгний” хэмээх Ж.Хатанбаатарын “Уламжлалт анагаах ухаан, оюун санааны хөгжил” санд 100 саяыг, “Тамирчны  нөхөн сэргээх сувилал” (ТНСС) ХХК-д 19.8 сая төгрөгийг тус тус шилжүүлжээ. Нэгэн цагт МҮОХ-ны дэд ерөнхийлөгч байсан “элэгний” Ж.Хатанбаатарын “Уламжлалт анагаах ухаан, оюун санааны хөгжил” сан гэгч нь хаана, юу хийдэг нь тодорхойгүй үл мэдэгдэм сан гэнэ. Харин ТНСС ХХК нь МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганы эзэмшилд очсон гэж нэг хэсэг шуугиан тарьсан билээ.

Үлдсэн 80 саяыг МҮОХ-ны нягтлан  Л.Жаргал чекээр бэлнээр  аваад зарцуулалтаа тайлагнаагүй байжээ. Тиймээс Аудитын ерөнхий газраас хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулахаар дүгнэлт гаргасан байдаг. Гэтэл Аудитын энэхүү дүгнэлтэд МҮОХ-ноос хариу тайлбар ирүүлжээ.

Тэнд нэгэн хачирхалтай өгүүлбэрүүд байгаа нь “элэгний” Ж.Хатанбаатар  2008 оны олимпод тамирчин нэг бүрийн бие бялдарт зориулан тусгай жороор бүтээгдсэн шинэ бүтээл гаргаж, өгсөн нь Бээжингийн олимпод амжилттай оролцох нөхцөл болсон юм байх. Тиймээс уг бүтээгдэхүүнээ Ж.Хатанбаатар  2012 онд авсан төсвийн мөнгөөрөө дахин хийж,   ТНСС ХХК-д тамирчдыг байрлах хугацаанд тус нэмэлт бүтээгдэхүүнээр хангаж ирсэн учир Лондонгийн олимпоос таван  медаль хүртсэн гэжээ.

Тэгвэл яг ямар шидэт бүтээгдэхүүн үйлдвэрлэв, тэр нь бүтээлийн патент авсан уу, Монгол Улсын хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн үү гэсэн асуултуудад хэн ч хариулаагүй өдий хүрчээ. Допингийн асуудал хурцаар тавигдаж байхад ийм хариуцлагүй, үл мэдэгдэх зүйл ярьж байгаа МҮОХ-ны удирдлагын асуудлыг ОУОХ мэдвэл юу болох бол?

Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс МҮОХ-нд 2021 оны арванхоёрдугаар сарын 21-нд 123 тоот албан бичиг илгээжээ. Агуулга нь, ОУОХ-ноос өгсөн төсвөөр Үндэсний шигшээ  багийн аль төрөлд нийт хэдэн тамирчинд ямар эм, витамин олгосон талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгнө үү гэсэн бичиг.  Хариуд нь  МҮОХ-ноос “Мэдээлэл өгөхгүй” гэсэн бичиг ирүүлсэн байна. Зөвхөн эндээс харахад л  МҮОХ гэгч байгууллага ямар эм бэлдмэл тамирчдад өгдөг,тэр нь яагаад нууц байдаг, ОУОХ болон төсвийн хэчнээн төгрөг ийм зүйлд зарцуулагддагийг  мэдэх ямар ч боломжгүй ажээ.

Товчоор хэлбэл, МҮОХ гэгч байгууллагыг сүүлийн 10 жилд удирдсан хүмүүс хүн төрөлхтний эв нэгдлийн түүх болсон олимпизмийг Монголд хөгжүүлэх итгэл найдвар тээгчид биш байсан нь ганцхан энэ нууцаас харагдаж байна.

АУДИТЫН ДҮГНЭЛТИЙН ХАРИУД ӨГСӨН МҮОХ-НЫ ТАЙЛБАРЫГ ДОР НИЙТЛЭВ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Ямар тийм супер бэлдмэл байнаа энэ хэцүү үед ууж дархлаагаа дэмжиж гээд ард иргэддээ өгмөөр юмдаа!!!! Ер нь энэ Олимпийн хороо гээд бгаа байгуулагад дан хулгайч, луйвирчин хүмүүс байдаг юмуу хаашаа юм Сандуй гэж газрын наймаачин 60-н тэр бумын гэмт хэрэгтэн шоронгоос гарч ирээд энэ байгууллагын ГЗ-д орж өвлийн олимпийн багийн ахлагчаар Монгол улсыг төлөөлөөд явж ч байх шиг!!!! Энэ арай хэтэрнээ юу болоод бнаа таминээ???

  • Гэртээ ярьсан яриаг гадаа бүү ярь. Гадаа сонссон яриаг гэрт бүү ярь гэдэгдээ одоо нөгөө олимп.дэлхийн аваргуудаа допинг хэрэглэж байсан гэж дэлхийгээр 1 цацах нь дээ.ээдээ бид ч малнаасаа дор амьтад юмдаа

  • Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж харсан бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт хэвтэж байсан өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.
    Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их баяртай байсан тул нэг бөөрөө 460,000 доллараар зарсан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу?
    Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.

Холбоотой мэдээ