Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс тавдугаар сарын 1-нээс хилээ нээхээр судалж байна

2021-02-25

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Аялал жуулчлалын салбарынхантай уулзаж байна.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Тавдугаар сарын 1-нээс хилээ нээх асуудлыг судалж байна. Энэ лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар маш нухацтай ярина.

Үүний тулд халдвар хамгааллын дэглэмээ сайтар барьж, вакцинжуулалтаа тасалдуулахгүй явуулах шаардлагатай.

Вакцинжуулалтыг маш богино хугацаанд зохион байгуулахаар төлөвлөсөн. Бид вакцинжуулалтыг эхлүүлсэн Азийн эхний 10 улсын нэг болж чадсан. Энэ амжилтаа хадгалж, вакцинжуулах ажлыг хурдан шуурхай зохион байгуулж чадвал вакцинд хамрагдсан иргэдэд хил нээлттэй байх асуудлыг тавдугаар сарын 1-нээс өмнө шийдэж чадах байх гэж бодож байна.

ААН-үүдээ вакцин олоод ирвэл худалдаанд оруулж, хийх нь зүйтэй гэсэн байр суурин дээр байгаа” хэмээн ярив.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ