“Зуны өглөөний 06:00-09:00 цагуудыг сурагчдын боловсролд хандуулах асуудал яригдаж байна”

2021-02-24

Ковид-19 цар тахлын үе дэх боловсролын салбарын нөхцөл байдал, теле болон цахим хичээл ямар үр дүнтэй байгаа талаар Нийслэлийн боловсролын газраас НЗДТГ-тай хамтарсан мэдээлэл өгч байна.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн: Нэгдүгээр ангид орсон хүүхдүүд энэ жил хоёрдугаар ангид ороод хичээлээ бараг бүтэн теле хэлбэрээр үзлээ. Танхимаар хичээллэж зүгширдэг 6-7 насныхны хувьд ямар хүндрэл байна, тэдний хоцрогдлыг хэрхэн хангахыг төлөвлөх болно. Алдсан хугацаа, хичээлээ хэрхэн нөхөх төлөвлөгөө гаргана.

Ерөнхий сайдын дэвшүүлсэн өглөөний цагийг зуны улиралд хэрхэн ашиглах талаар ярилцаж байна. Нийслэлийн бүх дүүргүүдэд өглөөний гудамжуудыг бий болгохоор ярилцаж байна. Зун нар эрт мандсан байхад, 06:00-09:00 хүртэлх цагуудыг хүүхэд, залуучууд яагаад ашиглаж чадахгүй байна вэ?

Өглөөний энэ цагуудыг сурагчдын боловсрол руу хандуулах асуудал яригдаж байна. Эцэг, эхчүүд маань зун эхэлж байна гэж санаа амарч болохгүй, асуудал бидний урд байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.