Орон нутагт танхимын сургалтыг 3-р сарын 1-нээс эхлүүлэхээр боллоо

2021-02-24
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр боллоо.
Орон нутгийн сургууль, цэцэрлэг гуравдугаар сарын нэгний өдрөөс хичээллэнэ
Аймаг, сум, тосгон, баг дахь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхэд харах төвийн хичээлийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо. Танхимын сургалтыг зөвхөн хоцрогдол арилгах чиглэлээр хэсэгчилсэн байдлаар явуулна. Гэхдээ хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нь танхим, теле болон цахим сургалтын алинд нь хамрагдахаа сонгох юм. Орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв хичээллэхгүй.
Боловсрол, шинжлэх ухааны яам нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс, цэцэрлэг, хүүхэд харах төв, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхээр санал оруулсан ч дэмжсэнгүй.
Хэдийгээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг ажил, амьдрал, бизнесийн хэвийн горимд оруулж, дархлаажуулалт эхэлсэн ч энэ нь цар тахлын аюул ард хоцорсон гэсэн үг биш. Иймээс хатуу хөл хорио тогтоосон 12 хоногт голомтыг хумьж, тархалтыг зогсоох чиглэлээр хийсэн ажил болон “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үр дүнг бататгах, эрсдэлээс сэргийлэх, халдварын нөхцөл байдал зэргийг харгалзан тухай бүрт нь шийдвэрлэхээр болов.
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Орон нутгийн коллеж мсүт эдрээ нээгээчэ.Ямар снн бодолтойн бэ!наад хэнд ч хрггү баар цэнгээний газраа хаагаач тгл хамгийн эрсдл өндртэй газар биздээ.

  • Oron nutgiin kollejiig oruulaxiig sanal bolgoj bid 9r angiasaa irsen xvvxdvvd xicheeliin xotsrogdoltoi svljegui utasgui xvvxdvvd zondoo bga tegd j oyutnuud deglemee sain saxiad ywn shvvdee 1nees oruulaxiig sanl bolgoj bna xodoo gertee xvvxdvvd sumanda aild bx xetsvv bn 

  • хөдөө орон нутгийн танхимын хичээл сургуулийг оруулсан зөвөө хүүхэд теле хичээлийг сайн ойлгохгүй хурдан уншаад өнгөрөх юм.тэгээд хичээлээ үзэх сонирхолгүй байна.Харин хичээл сургуулийг оруулахдаа голомттой газраа орох гарах хөдөлгөөнийг нам хаах хэрэгтэй.

Холбоотой мэдээ