Олон нийтийн газрууд дахь камержуулалтыг нэмэгдүүлнэ гэв

2021-02-24

Олон нийтийн газруудад дэвшилтэт технологи бүхий камеруудыг нэмж байрлуулахаар

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтийн газруудад дэвшилтэт технологи бүхий камеруудыг нэмж байрлуулах санал тусгагдсан талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар твиттертээ мэдээлжээ.

Тэрбээр “Камер ашиглахыг хориглоно гэж худал мэдээлэл! Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж байгаа. Төсөлд камерийн хяналтын цэгийг нэмэгдүүлэх тодорхой “санал”-уудыг тусгасан” хэмээн бичжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ