• Л.Оюун-Эрдэнэ: Удахгүй бид хилээ нээнэ

    2021-02-23

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж байна.

    Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Вакцинжуулалт эхэлсэн учир халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахивал энэ хамгийн сүүлийн хөл хорио байхыг үгүйсгэхгүй. Манай улсын хувьд ирэх хоёр сар чухал үе. Аж ахуй нэгжүүд маань энэ үед бизнесээ идэвхижүүлэх хэрэгтэй.

    Удахгүй бид хилээ нээнээ.

    Дипломат болон бизнесийн шугамаар орж ирж байгаа хүмүүсийг вакцин хийлгэсэн бол саадгүй нэвтрүүлнэ” хэмээн ярьсан юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ