• Л.Оюун-Эрдэнэ:Монгол Улс вакцинжуулалтыг эхлүүлсэн Ази тивийн эхний улсуудын нэг болж чадлаа

    2021-02-23

    Короанавирусийн эсрэг дархлаажуулалтыг албан ёсоор эхлүүлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины анхны тунг тариуллаа.

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол улс улаан бүсээс шар бүсэд шилжиж, ААН-үүдийн 95 хувь нь хэвийн горимд шилжлээ.

    Нэг хаалга-нэг шинжилгээ цогц арга хэмжээнд 513 мянган иргэнийг хамруулснаар 33 голомтыг илрүүлж чадлаа. Вакцинжуулалт энэ цагаас эхэлж байна, Монголчуудаа. Вакцинжуулалтын асуудал ийнхүү шуурхай шийдэгдэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНЭУ-ын Ерөнхий сайдад илгээсэн захидал чухал нөлөөтэй байсан. Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар болон албаны хүмүүсийн хичээл зүтгэл өндөр байсныг дурьдах нь зүйтэй.

    Вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр хийгдэнэ. Гэхдээ бидний цорын ганц арга зам бол вакцинжуулалт юм. Өнөөдөр Монголчууд та бид шинэ, идэвхтэй амьдралын хэв маягт шилжин орж байна. Зөвхөн өөрийнхөө биш Монгол Улсынхаа эдийн засгийн төлөө халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, вакцинд хамрагдахыг уриалж байна. Монгол Улс дархлаажуулалтын ажлыг эхлүүлсэн Ази тивийн эхний улсуудын нэг болж чадлаа. Оюун санааны хөрш БНЭУ-ын ард түмэнд баярлалаа.

    Цаг наашилж байна, шинэ цаг ирж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ