
БНЭУ-аас буцалтгүй тусламжаар ирсэн 150 мянган хүн тун Астразенека вакциныг эхний хоёр тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар хийлгэж эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа уриалах юм.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
Ковакс хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжийн 25 мянган Pfizer-ийн вакцин орж гуравдугаар сарын эхэн гэхэд орж ирнэ. Ирэх долоо хоногоос ОХУ-ын Спутник вакциныг оруулж ирэхээр гэрээ хэлцэл хийгдсэн байгаа.
Дэлхий нийтэд вакцины үйлдвэрлэл хязгаарлагдмал байгаа. Манай улс эдгээр вакцинжуудыг хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжөө бэлдсэн.
ОХУ-ын вакциныг ДЭМБ-аас зөвшөөрөл олгосон цагт хэрэглээд эхэлнэ. Засгийн газраас хүн амынхаа 60 хувийг вакцинжуулах төсөв хөрөнгө батлагдсан байгаа. Гуравдугаар сарын 15 гэхэд эрүүл мэндийн ажилтнуудаа вакцинжуулж дуусна гэсэн төлөвлөгөөтэй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй