Ерөнхий сайд хууль бус гүйцэтгэх үйл ажиллагааг цэгцлэх үүргийг ХЗДХЯ, ТЕГ, ЦЕГ-т өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль бус гүйцэтгэх ажиллагаануудыг цэгцлэх хугацаатай үүрэг, даалгаврыг ХЗДХЯ, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газарт өглөө.

Үүний сацуу хууль бус гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулсан эздийг тогтоож, хуулийн хариуцлага хүлээлгэх, өмнөх асуудлуудыг нь сэргээн шалгаж, хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах чиглэл өгсөн байна.

Мөн шүүх, хууль хяналтын байгууллагынхан үгсэн хуйвалдаж, хэрэг наймаалцдаг байдалд хяналт шалгалт хийх чиглэл өгчээ.

Л.Оюун-Эрдэнэ өмнөх Засгийн газарт ЗГХЭГ-ын дарга байхдаа гүйцэтгэх ажиллагаанд өртөж байсан. Мөн Ерөнхий сайдын зөвлөхийн ажлын өрөөний компьютерт чагнах төхөөрөмж сууриулуулсан хэрэг гарч байсан ч эдүгээ хэрхсэн нь тодорхойгүй болсон билээ. Тиймээс ийм үүрэг даалгавар өгч байгаа бололтой.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ