Биеэ үнэлэгч авсан хэмээн 50 мянгаар торгох нь жирийн олныг доромжилсон хэрэг болно гэлцэж байна

Шүүгчид болон АТГ, ҮАБЗ-д ажилладаг найзууд хөл хорионы үеэр нэгэн айлд парти зохион байгуулж, хүүхнүүдтэй зугаацсан тухай бичлэг шуугиан тарьсан.

Бүх нийтийн хөл хорио тогтоосон үед ийм үйл ажиллагаа зохион байгуулсанд олон нийт зэвүүцэж буй. Тэгвэл цагдаагийнхан уг хэргийг шалгах хүсэлтийг прокурорт тавьсан.

Тэд биеэ үнэлэгч авсан нь тогтоогдвол 50 мянган төгрөгөөр торгуулах хуулийн заалттай аж. Энэ нь бас л олны дургүйцлийг төрүүлж, өнөөдөр сошиалын нэгэн гол сэдэв болоод байна.

Учир нь хүүхэд шуугилдахад 100 мянга, хөл хорио зөрчвөл 500 мянга, архидан согтуурахад 150 мянга, 1 сарын баривчилгаа зэрэг торгууль оноох ялтай. Тэгвэл ийнхүү биеэ үнэлэлт зохион байгуулсан /тэр дундаа бүх нийтийн хөл хорионы үед/ нөхдүүдэд арай л бага биш үү гэлцэж байгаа юм.

Үүнийг олон нийт доромжилсон хэрэг хэмээн үзэж байгаагаа илэрхийлсээр байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ