Хөл хорионы дараа ажиллах бүх төрлийн зах, театр, үсчин, саун, караоке, сүм хийдийн мөрдөх журам

Гамшгийн үеийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурч, аж ахуйн нэгжүүдийн 95 хувийн үйл ажиллагааг маргааш эхлүүлэх гэж байгаатай холбоотойгоор дагаж мөрдөх журмуудыг танилцуулж байна. 

Засгийн Газрын ОНХХ-ийн дарга Ц.Ганзориг “Коронавирусийн халдварын түвшинг дөрвөн зэрэглэл болгож хуваасан. Үүний дагуу Засгийн газраас 100 гаруй мянган аж ахуйн нэгжүүдийн 95 хувийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргасан. ААН-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журам батлагдсан. ААН-үүдийг 14 төрөлд хуваадаг. Үүнээс 7 төрлийг та бүхэнд үзүүлье.

Маргаашаас эхлээд ААН-үүд ямар журам мөрдөх талаар гарын авлага хүргүүлнэ. Маскаа тогтмол зүүх, ариутгалын бүхээгийг үүдэндээ байршуулах, хоёр цаг тутамд агаар сэлгэх зэрэг шаардлагыг ААН-үүдэд тавина. Иргэдийг бөөгнөрүүлэхгүй байх шилэн хаалт хийх, жимс жимсгэнэ, цагаан идээг битүү уутанд хийж худалдах ёстой.

Хоол үйлдвэрлэлийн салбарын хувьд үйлчилгээний танхимын ширээ хоорондын зай 2 метр байх, хэрэглэсэн аяга тавгыг гурван дамжлагаар угаах, бэлэн мөнгөнөөс татгалзах зэрэг журмыг баримтлана.

Караокены өрөөг 50 хувиас хэтрүүлэхгүй, микрофонд хэрэглэгдэх бүрхэвчийг тогтмол солих хэрэгтэй. Өрөө бүрт гар ариутгах халдваргүйжүүлэгч тавина. Үсчний газарт хүн хоорондын зайг мөн л 2 метрийн зайтай барьж, хүлээлгийн танхимд бөөгнөрөл үүсгэхгүй байх шаардлагатай” гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Ариутгалын бүхээг гэж хэрэггүй юм шаардмааргүй байна. Бас 1 хүний л бизнес. Англи хэл дээр буруу бичсэн хулхи эд бна лээ. 

Холбоотой мэдээ