21 настай британи бүсгүй Атлантын далайг сэлүүрт завиар туулжээ

Их Британийн 21 настай дарвуулт завины дасгалжуулагч Жасмин Харрисон ганцаараа сэлүүрт завиар Атлантын далайг гаталсан ​​дэлхийн хамгийн залуу эмэгтэй боллоо гэж BBC мэдээллээ.

Тэрбээр Канарын арлуудын Ла Гомерагаас Карибын тэнгисийн Антигуа хүртэл 4828 км замыг 70 хоног 3 цаг 48 минутад туулжээ.

“Энэ бол гайхалтай адал явдал байсан. Бүх зүйлээс, олон нийтийн сүлжээ, муу муухай мэдээллээс холдох нь зүйрлэшгүй байлаа” гэж тэрбээр барианы дараа сэтгүүлчдэд хэлжээ.

Атлантын далайг ганцаараа туулахаар шийдсэн нь гурван жилийн өмнөх 12-р сарын эхээр Атлантын далайд жил бүр явагддаг сэлүүрт завины уралдаан болох Talisker Whisky Atlantic Challenge тэмцээний финалын тоглолтыг үзэж байхад нь түүнд төрсөн аж.

Харрисоноос өмнө Атлантын далайг завиар ганцаараа туулсан хамгийн залуу эмэгтэй бол Америкийн 22 настай Кэйти Спотс байсан бөгөөд 2010 оны 1-р сарын 3-наас 3-р сарын 14-ний хооронд энэ замыг туулсан байна. Энэ замыг туулах уралдааны хамгийн залуу ганц оролцогч нь 18 настай Англи-Итали-Австрийн оюутан Лукас Хейзманн байсан бөгөөд 2019 онд тэбээрр 59 хоногийн хугацаанд уг замыг туулсан байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ