55 хүнээс коронавирус илэрснээс 24 нь “Нэг хаалга- Нэг шинжилгээ”-нээс бүртгэгдлээ

Засгийн газраас “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний явцын талаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2-р сарын 21-ны өдөр 39903 хүнд PCR шинжилгээг хийхэд 55 хүнээс коронавирус илэрлээ. Үүнээс 24 нь “Нэг хаалга- Нэг шинжилгээ”-нээс бүртгэгдлээ.

Нийслэлд нийт ойрын хавьтлуудаас 635 буюу 26,8 хувь нь ойрын хавьтлаас халдвар илэрсэн бол хоёрдогч халдвар 1325 байна. Нийслэлийн бүх дүүрэгт халдвар бүртгэгдсэн тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг анхааруулж байна” гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ