“Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 3-р сарын эхэн үе хүртэл нээхгүй”

2021-02-20

Орон нутаг нийслэл хот хоорондын зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын эхэн үе хүртэл хязгаарлалттай хэвээр байх талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэв. 

Тэрбээр “Хоёрдугаар сарын 23-наас гуравдугаар сарын эх хүртэл хот хоорондын хөдөлгөөнийг нээхгүй гэж ойлгож болно. ААН-үүдийн 95 хувийг нь нээхр чиглэлд тухайн байгууллагуудыг дэглэм сахиулж хэвшүүлэх, зохион байгуулалтынхаа хэмнэлд ороход тодорхой хугацаа шаардлагатай гэж үзэж байна.

Онцгой тохиолдолд буюу ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээг өгүүлээд, маршрутын дагуу хяналт тавьж  явуулах ажил зохицуулагдаж байгаа. Хяналтгүйгээр орон нутаг явна гэсэн ойлголт байхгүй” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ