С.Амарсайхан:Танхимын сургалтыг гуравдугаар сарын 10-наас үе шаттай эхлүүлнэ

2021-02-20

Шадар сайд С.Амарсайхан: Иргэдээ вакцинд хамруулж эхэлснээр танхимын сургалтыг үе шаттай нээхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд анги танхимыг бэлтгэх асуудал яригдаж байна.

Гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа танхимын хэлбэрээр эхэлнэ гэж ойлгож болно. Хүүхдүүдэд вакцин хийх боломжгүй, 18-аас дээш насны иргэдэд вакцин хийнэ. Нийслэл хотод 150 гаруй идэвхтэй голомт байгаа учраас шууд танхимын сургалтыг нээх боломжгүй байна.

Ирэх 14 хоногийн хугацаанд эрсдэлээ тооцож, бэлтгэлээ хангаж байж сургууль, цэцэрлэгээ нээнэ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Эхлүүлэх нь зөв. Дэлхийн хаана ч манайх шиг боловсролын салбараа нам хаадаг газар алга. Нээх бол хамгийн түрүүнд нээж бна. Арай юм аа…

  • Цэцэрлэг бага ангийнхан хэцүү хичээлдээ явуулхад төгсөх анги оюутан л гэхээс ийм хэцүү өвчин тусвал тусаг гээд гээд ямар эцэг эх явуулах вэ 

  • Эсэргүүцэж хүмүүс болмбагш гар шүү, цалингаа бүтэн авч бгаа болохоор гэртээ байх сайхан л байна надад бол. Гэхдээ алийн болгон ингэж үхсэн мэт байх вэ? Танхимын сургалт эхлэхээр одоо ажилдаа явдаг л бх даааа би чинь

  • Тэртээ тэргүй туршаад болно гэж зөвшөөрөгдөөд гараад ирсэг вакцинийг судал ч гэх шиг.  Эргүү нь дэндсэн хүмүүс яасан их юм бэ?  Бүр өөрийгөө профессор гээд нэрлэчихсэн эр ч цохиж явга, энэ талын эмгэн авгай нар дотор.

  • Цахимаар багш болон суралцагчид одоо л нэг жаахан цэгцэрч эмхрэх гээд байна даа. Хотод цар тахал өдөр бүр гарч байгаа учраас хичээл цахимаар явсан дээр байхаа. Хэрэв орох юм бол эрсдэл маш өндөр шүү. Хүүхдүүд л болсон хойно ямар нэг хэмжээгээр дэг барьж чадахгүй. Бие биендээ наагаад гэртээ очоод гэр бүлдээ наагаад юу болох нь ойлгомжтой байна шүү дээ. Маш аюултай. Ганц хоёр сар хичээлээд хоцрогдол арилгах юу л бол. Нэг мөсөн голомтуудаа дараад вакцин гэдгээ үнэхээр сайн бол хийлгээд санаа зовох зүйлгүйгээр намар хичээлээ орвол зохих юм шигээ. Гол нь эрүүл саруул байх л чухал шүү. Тэр өвчин тусвал урхаг ихтэй гээд л байх юм. Тэгвэл насаараа харамсаад барахгүй зүйл болно шүү монголчуудаа жаахан ухаантай хандах хэрэгтэй 

  • Оюутнуудаа онлайнаар хичээлүүлээрэй .төгсөх курсээс бусдыг нь хөдөө орон нутгаас олон оюутан ирж замбараагүй болно оюутнууд  онлайнаар хийхэд асуудалгүй шүү дээ .

  • Эрүүл байхад сурхад оройтохгүй монгол хүүхэдүүд сийрэг ухаантай оюунлаг ш дээ .Улаанбаатараа ногоон болсон цагт энэ асуудлаа яр ! одоо гадаа дулаарч байна мутат болчихсон ковидчин отоод байж байгаа ш дээ хүүхдүүд эхлээл хамгаалалт болох юмаа хийнэ тэгээл тоглож мартаал ….. магадлалтай ш дээ ЭРҮҮЛ САРУУЛ БАЙХАД БОЛНО ДОО 

    • Оюутнуудыг онлайнаар хичээллүүлэх нь зөв харин төгсөх ангийн оюутнуудаа эрсдэлээ тооцож танхимаар хичээллүүлж болох юм гэхдээ л эрсдэл өндөр 

      • Цахимаар сурч болохгүй зүйл гэж байхгүй эцэг эхийн оролцоо маш чухал, хүүхдээ хянадаг байх хэрэгтэй. Хүүхдүүд дэг барьж чадахгүй үнэхээр хэцүү шүү, ард нь харамсах зүйлгүй байх нь чухал. Өвчингүй байвал сурах цаг ирнэ. Халдвар хамгааллын дэглэм баримталж, хорио цээрийг цаашид зохих хэмжээгээр байлгах нь зөв гэж бодож бна. Вакцинжуулалтыг маш өндөр түвшинд хариуцлагатай хийлгэхийг засгийн газар бүрэн хариуцаж ажиллах.

Холбоотой мэдээ