Хот хоорондын нийтийн тээврийг энэ сарын 23-наас явуулж эхэлнэ

2021-02-19

Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг энэ сарын 23-ны өдрөөс нээх бэлтгэл ажлаа хангасан талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

COVID-19 цар тахал гарсантай холбогдуулан “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжиж 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 06:00 цагаас хоёрдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цаг хүртэл хатуу хөл хориог тогтоосон.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг 2021 оны хоёр дугаар сарын 23-ны өдрөөс дуусгавар болж байгаатай холбогдуулан хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг мөн өдрөөс эхлүүлэх аж.

Иймд иргэд дараах зааврын дагуу үйлчлүүлэхийг зөвлөж байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ