Айл өрхүүдээс авч буй шинжилгээгээр дахин 10 хүнд коронавирус илэрлээ

2021-02-19

Сүүлийн 24 цагийн хугацаанд 58 хүнд коронавирус илэрснээс “Нэг хаалга-нэг шинжилгээ”-гээр 10 хүнд илэрчээ. Ийнхүү “Нэг хаалга-нэг шинжилгээ”-гээр нийт 47 хүнд коронавирус илрээд байна. 47 тохиолдлоос 20 нь анхны шинжилгээгээр батлагдсан бол үлдсэн 27 нь тэдний гэр бүлийн хүмүүс байна. Өмнөх батлагдсан тохиолдлуудтай хавьтал, хавьтлын хавьтал болсон хүмүүс байна.  Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 2551 боллоо. Мөн өнөөдөр 17 хүн эдгэрэн, гэртээ харьлаа.

“Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний хүрээнд илэрсэн тохиолдлуудын байршил:

  • БГД-ийн 3, 12, 25
  • БЗД-ийн 26
  • СБД-ийн 18
  • СХД-ийн 6, 7, 18, 31, 39
  • ХУД-ийн 2, 4
  • ЧД-ийн 2, 6, 12 хороодод халдвар тус тус бүртгэгджээ.
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ