Нялх хүүхэдтэй, хүндэтгэн үзэх шалтгаантай өвчтөнийг гэрээр нь эмчлэх журмыг боловсруулж байна

2021-02-19

Коронавирусийн нөхцөл байдал цаагдаа хүндэрсэн тохиолдолд хүндэтгэх шалтгаантай өвчтөнүүдийг гэрээр эмчлэх журмыг боловсруулж байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Тэрбээр “Халдвартай нь батлагдсан боловч тэр дор нь тусгаарлаагүй тохиолдол гарсан.

Тухайн гэр бүл нь 11 сартай, 4 настай гэсэн бага насны хүүхдүүдтэй учраас тусгаарлан ажиглах байранд тусгаарлахгүй, гэртээ тусгаарлагдах өргөдөл гаргасан. Бага насны хүүхдүүдээ халдвартай газар очихгүй гэсэн. Хоёр хүүхэд халдварт өртөөгүй. Улмаар хоёр хүүхдээ хадам ээждээ харуулаад хэвтсэн. Мөн дахиад гэртээ эмчлүүлэх хүсэлт гаргасан.

Хөнгөн өвчилсөн, нялх хүүхэдтэй, гэртээ хүнд өвчтөнг асардаг бол гэрт нь тусгаарлаж, эмчлэх хэрэгтэй байна. Тал талдаа хүний амьдралын асуудал хөндөгдөж байна. Тиймээс цаашдаа хүндэтгэх шалтгаантай хөнгөн иргэдийг гэрээр эмчлэх журам боловсруулж байна” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ