Дэлхийд 188 сая тун вакцин хийгдсэнээс 10 улс 75 хувийг авч, 130 улс вакцингүй хэвээр байна

Ковид-19-ийн эсрэг нийт вакцины нөөцийн 75 хувийг дэлхийн 10 улс авсан бол 130 улс эхний тунгаа ч худалдаж аваагүй байгаа талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш мэдээлжээ.

Тэрбээр цөөн тооны улс вакцины нийлүүлэлтийн ихэнх хэсгийг мэдэлдээ аваад байгаа нь шударга бус явдал гэв. Энэ тэгш бус байдлыг арилгахын тулд Их 20-ын гишүүдээс онц байдлын ажлын хэсэг гаргаж, вакцины хүртээмжийг сайжруулах ажилд анхаарлаа хандуулахыг хүсчээ.

Одоогоор дэлхий даяар 188 сая тун вакцин хийгээд байгаа бөгөөд ихэнх хувь нь АНУ, Хятад, Их Британи, Израиль зэрэг улсуудад ногдож байна.

Эх сурвалж: CNN

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ