А.Бөртэ-Үжин “Дэлхийн мисс”-ийн шилдэг 40 оролцогчийн нэгээр шалгарлаа

2022-03-17

Монгол Улсаа төлөөлөн “Дэлхийн мисс”-т оролцож буй А.Бөртэ-Үжин тус тэмцээний шилдэг 40 оролцогчийн нэг болж, тайзнаа алхлаа.

Тэрбээр “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлсэн билээ. Үндэсний ялагч Ану овогтой Бөртэ-Үжин нь Соёл Урлагийн их сургуулийн “Бүжгийн урлагийн сургууль”-ийг Бүжгийн багш найруулагч мэргэжлээр төгссөн, уран нугараач юм.

Харин шилдэг 12-т АНУ, БНЭУ, Филиппин, Вьетнам зэрэг улсуудын гоо бүсгүйчүүд шалгарлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ