49 хүнээс халдвар илэрсний 10 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд илэрсэн

ЭМЯ-наас өдрийн ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш49 хүнээс халдвар илэрсэн. Эдгээрийн 39 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бөгөөд 10 нь “Нэг өрх-Нэг шинжилгээ”-гээр илэрлээ.

Ингээд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд 37 хүнээс халдвар илрээд байна. Анх 19 хүнээс илэрч, тэдгээрийн хавьтал 18 хүнээс илэрсэн.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд 37 тохиолдлуудын байршлыг танилцуулвал, 

-БГД-ийн 3, 12,25 дугаар хороо

-БЗД-ийн 26

-Сүхбаатар дүүргийн 18

-СХД-ийн 6, 7, 18, 31, 39,  (өчигдөр 6, 18, 31 дүгээр хороонд илэрсэн)

-ХУД-ийн 2, 4,

-Чингэлтэй дүүргийн 2, 6, 12 дугаар хороонд илэрсэн байна.

Харин ойрын хавьтлаас илэрсэн тохиолдлын байршлыг танилцуулвал, 

-БГД-ийн 3, 12, 25

-СХД-ийн 31, 39

-ХУД-ийн 2, 8, 19

-Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд илэрсэн байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 25 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Улаанбаатарт батлагдсан тохиолдол 1654 боллоо.

Ингээд улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 2493 болж байа. Эдгэрсэн 1802. Харин 678 хүн эмчлэгдэж байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдлын хувьд маш хүнд хүн 1, хүнд хүн 7, хүндэвтэр 86, хөнгөн 584 хүн эмчлүүлж байна” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ