Хан-Уулаас бусад дүүргийн COVID-19 шинжилгээний цэг ажиллахгүй

“НЭГ ХААЛГА – НЭГ ШИНЖИЛГЭЭ” арга хэмжээ Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт явагдаж 120,000 гаруй иргэнээс PCR/ПГУ шинжилгээ авчээ.

Өнөөдөр Хан-Уул дүүргийн өрх бүрийн нэг гишүүнийг шинжилгээнд хамруулах тул лабораторийн ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс бусад дүүргийн суурин болон явуулын цэгүүдийн үйл ажиллагааг зогсоолоо.

Зөвхөн ажил явдал гарсан иргэдийг оршуулгын бичгийг үндэслэж дүүргийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хэсэгт шинжилгээ авна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ