Э.Мөнх-Очир намынхаа удирдлагуудад хандан мэдэгдэл гаргажээ

Мэдэгдэл
Миний бие Энэбишийн Мөнх-Очир нь 2014 оны 02 сарын 05-ны өдөр Төрийн тусгай албанд шилжсэнтэй холбоотойгоор МАН-ын Үндсэн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг үндэслэн Монгол Ардын Намын гишүүнээс түдгэлзсэн билээ. Төрийн тусгай албаны хугацаа дуусч Намын гишүүнчлэлээ сэргээх хүсэлтээ Намын анхан шатны байгууллагад уламжилж Булган аймгийн Булган сумын 4-р үүрт намын гишүүнчлэлээ сэргээн үүрийн дарга / Хяналтын хорооны дарга / Б. Оюунбатаас намын батлахаа 2021 оны 6 сард шинээр гардан авсан. Үүнээс хойш үүрийн ажилд идэвхтэй оролцож, намын гишүүдээ дэмжин ажиллаж байлаа.
Гэтэл 2022 оны 02 сарын 20 өдөр намын үүрийн хуралдаа оролцохоор Булган аймагт өөрийн биеэр очсон боловч намын цахимд бүртгэлгүй хэмээх шалтгаанаар оруулаагүй. Учрыг нягтлахад тухайн үеийн үүрийн дарга Б. Оюунбат / Булган МАН-ын хяналтын хорооны дарга / би танд тухайн үед үүрийн батлах өгөх ёсгүй байсан юм байна лээ хэмээн тайлбарласан энэ нь намын гишүүний эрхийг хааж, хуурсан үйлдэл юм. Мөнгөн тусламж, хандив гэх үед намын гишүүн, хуралд оролцоход хэн нэгний эрх ашигт тохируулан намын гишүүнээ түлхдэг нь МАН-ын бодлогод тунхагласан ёс зүй хариуцлагад харшилж байна.
Үүнтэй холбогдуулан мэдээлэхэд Булган аймгийн Монгол Ардын Намын хорооны 30 дугаар Бага хурал 2022 оны 2 дугаар сарын 28-нд өдөр боллоо. Хурал нь зохион байгуулалттай намын гишүүдийн эрхийг ноцтой зөрчсөн нэг хүний эрх ашгийг илт дэмжсэн журамтай, хайрцагласан хурал болсон. Бид ХХХ Их хурлаа хуралдуулж Эрх чөлөө, Шударга ёс, Эв санааны нэгдэл, үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдэлсэн социал демократ үзэлтэй улс төрийн байгууллага гэдгээ улс даяар тодотгосон мөртлөө Намын анхан шатны байгууллагууд нь намын гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж чадахгүй, зөрчдөг байж болохгүй. Мөн МАН-ын Хяналтын Ерөнхий хороо 2022 оныг ёс зүй, сахилга хариуцлагын жил болгосон ч Булган аймгийн МАН-ын хороо үүнийг уландаа гишгэсэн асуудал өнөөдөр Булган аймагт болсон гэдгийг олон нийтэд болон МАН-ын удирдлагуудад албан ёсоор мэдэгдэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ