“Сонгинохайрхан дүүрэгт нэг айлын хоёр хүүхэд менингококоор өвчилж, нэг нь нас барсан”

2022-03-16

Эрүүл мэндийн сайд С.Энхболд хүүхдийн томуу, томуу төст өвчлөл болон менингококк халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Тэрбээр “Цахим орчинд хүүхдүүд эмнэлгийн коридорт хэвтэж байгаа мэдээллүүд тавигдсан.

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд амбулаторийг уртасгасан цагаар ажлуулж, ахмадуудын тусламж үйлчилгээ үзүүлдэг орыг хүүхдийн тусламж үйлчилгээ рүү шилжүүлж байна. Мөн ковидын амбулаторийг томуу, томуу төст өвчний амбулаторт шилжин ажиллаж байна.

Менингококк халдварт өвчин сүүлийн таван жилийн хугацаанд жилдээ 10 орчим тохиолдол батлагдаж байсан. Сонгинохайрхан дүүрэгт нэг айлын хоёр хүүхэд батлагдсан. Нэг хүнд амь эрсдэж, нэг хүүхэд маш хүнд эмчлүүлж байна.

Тухайн халдвар гарсан бүсэд вакцинжуулалтыг хийдэг, мөн урьдчилан сэргийлэх зорилгоор ХӨСҮТ дээр вакцинжуулалтыг хийж байна. Менингококкын вакциныг тандалт дээр үндэслэж хийдэг” хэмээн ярилаа.

Мөн -Менингококкийн халдварын улмаас ясли, цэцэрлэгийг карантилах асуудал яригдах уу? гэсэн сэтгүүлчийн асуултад “Одоогоор карантилах түвшинд хүрээгүй байна. Хүүхдийн өвчлөлийн ачаалал 15 хувиар нэмэгдвэл тухайн орон нутаг, засаг захиргаа нь карантилаад явах эрхтэй. Үүний дагуу зарим аймгууд цэцэрлэгээ карантилж байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ