Х.Баттулга: Энэ цагаас эхлэн Ардчилсан нам сэргэх болно

2022-03-16

О.Цогтгэрэлийн талын АН-ын даргыг тодруулах сунгаанд нэр дэвшигч эрхмүүд өнөөдөр үнэмлэхээ гардлаа.

АН-ын удирдлагууд “Энэ сонгууль бол хүчин төгөлдөр, УДШ-ээр баталгаажсан. Үүнээс сонгогдсон даргыг УДШ хүссэн ч бүртгэх ёстой, хүсээгүй ч бүртгэх ёстой” гэв.

Мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Энэ удаагийн АН-ын даргын сунгаа бол Монгол Улс цаашдаа парламентийн засаглалтай байх эсэхийг шийдэх сунгаа. Өнөөдөр төрийн гурван өндөрлөг нэг намаас байх нь ямар муу нөлөөтэйг бид яс махаараа мэдэрч байна.

Энэ цагаас эхэлж Ардчилсан нам сэргэнэ. Өнөөдрөөс эхэлж 21 аймгаараа тойрно” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ