Безос дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг дахин тэргүүлэв

“Амазон” корпорацийн тэргүүн Жефф Безос, “Тесла”, “SpaceX” компанийн тэргүүн Илон Маскыг ардаа орхин дэлхийн хамгийн баян хүнээр дахин тодорчээ. Энэ тухай Bloomberg нийтэлжээ.

Тэдний тооцоолсноор мягмар гаригийн үнэт цаасны арилжааны үр дүнгийн дараа Безосын хөрөнгийн нийт үнэлгээ 372 сая доллараар буурч, 191 тэрбум доллар болжээ. “Тесла”-гийн хувьцааны уналтаас болж Маскийн хөрөнгө 4,5 тэрбумаар буурч, 190 тэрбум доллар болжээ. Гуравдугаарт “Майкрософ”-тыг үндэслэгч Билл Гейтсийн хөрөнгө 137 тэрбум доллараар үнэлэгдэж байна.

Маск энэ оны 1-р сарын 7-нд Амазоны тэргүүнийг давж рейтингийг тэргүүлж байсан билээ. Тэр үед Безосын хөрөнгийн нийт үнэлгээ 187 тэрбум доллар, Маскийнх 188.5 тэрбум доллараар үнэлэгдэж байжээ.

2020 онд буяны ажилд хамгийн их хандив өргөсөн 50 америк иргэдийн жагсаалтыг Жефф Безос тэргүүлсэн гэж мэдээлж байсан. Үнэлгээнд хамрагдсан хүмүүс ийм зорилгоор нийт 24.7 тэрбум орчим доллар илгээсэн байна.

Үүнээс 10,15 тэрбум орчимыг нь Безос өгчээ. Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн сан бий болгох, мөн хэрэгцээтэй хүмүүст хоол хүнс өгөх хөтөлбөрийг бий болгох зорилгоор энэ мөнгийг хуваарилжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ