ЭМЯ: Сургууль, цэцэрлэгийг карантилах санал гаргаагүй

2022-03-15

КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих үүрэг бүхий Түр хороо хуралдлаа.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Томуугийн дэгдэлт нийслэлийн хэмжээнд алаг цоог түвшинд хүрсэн байна. Томуугийн дэгдэлтийг улирал хооронд, алаг цоог, аймгийн түвшин, тахал хэлбэрийн гэж хуваадаг. Гурван аймгийн хэмжээнд аймгийн дэгдэлтийн хэмжээнд хүрсэн.

Менингококк халдварын хоёр тохиолдол Сонгинохайрхан дүүрэгт бүртгэгдсэн Click To Tweet. Нэг айлын хоёр хүүхэд бүртгэгдсэн байна. Тохиолдол бүрийг дэгдэлт гэж үздэг. Тиймээс хоёр дэгдэлт гарсан. Сүүлийн таван жилд жилийн турш жилд 10-аас дээш тохиолдол бүртгэгдэж байсан.

Ерөнхий сайд үүрэг, чиглэл өгсөн. Маргаашийн Засгийн газрын хуралдаан дээр хүүхдийн орны асуудал, ямар арга хэмжээ авах талаар танилцуулга хийгдэнэ.  Томуу, томуу төст өвчлөл бол улирлын чанартай. Нэмж эмнэлэг барих шаардлагагүй. Хамгийн оргил үе нь 5-7 долоо хоног байдаг. Хүний нөөцөө бэлдэх, ковидын үед хийсэн шиг орны зохицуулалт хийхээр төлөвлөж байна.

Коридорт хэвтүүлэхгүйгээр, нэмэлт ор зохицуулан ажиллаж байна. Сургууль, цэцэрлэгийг карантилах санал гаргаагүй” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • odor bvr orgvi eej aavuud 2s 3 hvvhed avch gazar gudas delgeed  hevtej bna shono bolgon hvvhdvvd uilj ovchindoo shanlaj bna odor shongvi dusal taria  hiilgej emch suvilagch asragch nar eeljgvi shaham ajillaj vr hvvhdiin mine altan amiig avarch bn daa hevtej emchlvvleed 3 s 4 hingiin daraa dahij irj bgaa hvmvvs ch ih bn yagaad alag tsoog geed bgaan bvh hvvhdvvd ovdoj baij odoo neg hodloh ym uu 

Холбоотой мэдээ