“Ирэх намар тархалт, хоруу чанар өндөртэй ковидын шинэ мутаци гарч болзошгүй гэж судлаачид хэлж байна”

2022-03-15

КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих үүрэг бүхий Түр хороо хуралдлаа.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Гадны вирус судлаач нар ирэх намар шинээр тархалт өндөр, хоруу чанар өндөртэй мутаци гарч болзошгүй гэж мэдээлж байна. Үүнтэй холбоотойгоор улс орнууд вакцины судалгааг эрчимжүүлж байна.

Дотоодод сүүлийн 24 цагийн хугацаанд 92 тохиолдол бүртгэгдсэн байна. Шинэ мутацлагдсан хувилбар орж ирэхгүй бол манай улсын халдварын тохиолдлын тоо буурах хандлагатай, өнөөдрийн байдлаар хяналтад орсон гэсэн үг.

Цаашид шинэ хувилбарын тандалтыг тогтмол хийж байна.

Намар шинэ хувилбар гарч болзошгүй тул нэмэлт тунгийн болон хагас тунгийн вакцинжуулалтын судалгааг эрчимжүүлж байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ