“Гэртээ байх ёстой хүмүүс хөдөлгөөнд оролцож цар тахлыг хумих ажилд саад болж байна”

2021-02-17

Өчигдөр автобусаар зорчиж байгаа иргэдийн хөдөлгөөн 12 мянгаас 19 мянгад хүрч, нэмэгджээ.

УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Өчигдрөөс эхлээд хүнсний дэлгүүрүүдийн нийлүүлэлтийг хангах томоохон худалдааны төвүүдийг нээсэнтэй холбоотойгоор зорчих хөдөлгөөнд орох ёсгүй хүмүүс хөдөлгөөнд оролцож хүндрэл учруулж байна. PCR шинжилгээ өгсөн л бол гадуур явж болох нь гэсэн ойлголт гадуур байна. Зөвшөөрөгдсөн 14 салбарын 15 хувийн квотод багтаж байгаа ажилчдаас бусад нь гэртээ байна.

Зөвшөөрөгдсөн салбарын хүмүүсээс гадна гэртээ байх ёстой хүмүүс хөдөлгөөнд оролцож, цагдаагийн албан хаагч нарт хүндрэл учруулах, хавьтал болох эрсдэлүүд үүсэж байна. Хоёрдугаар сарын 23-ний 06:00 өдөр хүртэл зайлшгүй ажиллах 14 салбарын албан хаагчдын 15 хувь нь нийтийн тээврээр явна. Зорчих хөдөлгөөнд явах ёсгүй хүмүүс хуурамч ажлын үнэмлэх үзүүлэн зорчиж байна” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ