Перугийн сайд нар нь ард иргэдээсээ түрүүлж, нууцаар вакцин хийлгэсэн байсан нь илэрчээ

2021-02-16

Перу улс долоо хоногийн өмнөөс хүн амаа вакцинжуулах ажлыг эхлүүлсэн атал зарим төрийн албан тушаалтнууд нь сар орчмын өмнө вакциныг түрүүлж хийлгэсэн нь илэрчээ. Тухайлбал, тус улсын ерөнхийлөгч асан Мартин Визкарра сар орчмын өмнө түрүүлж вакцин хийлгэсэн нь ил болсон байна.

Түүний дараачаар Гадаад хэргийн сайд Элизабет Астете нэгдүгээр сарын 22-ны өдөр вакцин хийлгэсэн нь илэрч, ажлаас нь чөлөөлсөн байна.

Энэ мэт нийтдээ 15-20 өндөр албан тушаалтан түрүүлж вакцин хийлгэсэн байж болзошгүйг урьдчилсан байдлаар тогтоосноо Перу улсын эрүүл мэндийн сайд Оскар Угарте өчигдөр мэдээлжээ.

Тус улсын хувьд эхний ээлжинд эмнэлгийн ажилтнуудаа хамруулахаар төлөвлөөд байсан юм.

Эх сурвалж: Reuterts

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • сайдууд бол бүх мэдээлэлд ойрхон аль нь сайн мууг мэдэж байгаа магадгүй аль хэдийн хийлэгсэн байх үнэгүй юм ойл

  • Хэнд хэрэгтэй гэж ийм юм бичдэг юм болоо. Монголчууд үнэхээр хогийн хар санаатай хэл амтай новшийн ард түмэн юмаа. Сайд дарга нарыг эхлээд хийлгэвэл өөрсдөө түрүүлж хийлгэлээ . Ард түмнээ бодохгүй үхвэл үхэг гэлээ гээд л шуур ч гарна. Сайд дарга нар эхлээд  хийлгэхгүй бол ямар ч хор нөлөөтэй юм билээ өөрсдөдөө хийхгүй ард түмнийг туршилтын туулай болголоо. Биднийг хордуулж алах нь хортой хямд вакцинаар мөнгө угаалаа гээд л шуурч гарна. Энэ хэл амыг улс төрийн зорилгоор аль нэг намынхан л гаргаж ирж сэтгүүлчид мөнгөөр сэвж өгнө

  • Муу талаас хардаж хар буруу санадаг хүн уруу дорой явдаг гэдэг.  Сайд эхэлж хийлгэвэл амиа бодлоо, өөр вакцин хийлгэлээ гэх, хоцорч хийлгэвэл ард түмнийг туршиж байна гэх. Хагалан бутаргахын донтой улс гэмээр …

Холбоотой мэдээ