А.Амбасэлмаа:Траншейнд амьдардаг хүн хүртэл ирээд шинжилгээгээ өгсөн, иргэдийн ухамсар өндөр байна

2021-02-16

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

Нэг өрх шинжилгээний ач холбогдол нь хаяггүй, подвал, траншейнд амьдардаг хүн хүртэл ирээд шинжилгээ өгсөн. Энэ тандалтын шинжилгээ ард иргэдийг маань идэвхжүүлсэн ажил болж байна.

Батлагдсан тохиолдлуудын зарим нь хавьтлаа санахгүй, хэлэхгүй тохиолдлууд бий. Хэлэхгүй үлдсэн хавьтлуудаас айл өрхүүдээс авч байгаа шинжилгээ дүнд халдвар илэрч байна. Халдвартай хүнтэй хавьтал болсон учраас л тэр хүн халдвар авна. Илэрч байгаа тохиолдлуудын 7-8 хувь нь шинж тэмдэгтэй байсан.

ХӨСҮТ-д хүнд байгаа хүмүүс гэртээ өөрийгөө эмчлэхээр янзан бүрийн эмч ууж хүндэрсэн үедээ ирсэн. Манай улсад цар тахал кластер байдлаар өвчилж байна. Нийт хүн амын дунд тархаад, эмнэлгүүд дүүрээд ирвэл хөнгөн өвчтөнүүдээ гэрээр эмчлэхэд хүрнэ. Одоогоор Монгол Улсад тийм нөхцөл байдал үүсээгүй байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ