Д.Монголхүү Х.Баттулгыг Европ, Америкийн хуулийн байгууллагуудаар шалгуулна гэв

2022-03-14
МоАХ-ы дарга гэх Д.Монголхүү Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хууль зөрчсөн үйлдлүүдийг хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтээ АТГ, ЦЕГ, прокурор, шүүх, УИХ дахь МАН, АН-ын бүлэгт тус тус хүргүүлж буй талаараа мэдээллээ.
Төрийн албан тушаал хашиж байсан хүмүүс гэмт хэрэгт нэр холбогдож, эцэслэж шийдвэрлэхгүй байгаа нь нийгэмд буруу жишиг үүсгэж байна гэв.
Энэ үеэр Д.Монголхүү “Х.Баттулга бол Монгол Улсын иргэн хүн. Үнэхээр гэмт хэрэгт холбогдоогүй, гүтгүүлж байгаа юм бол нэрийг нь цэвэрлэх ёстой. Гэмт хэрэг үйлдсэн  бол хуулийн хариуцлага тооцох ёстой. Улс төрд ямар өндөр албан тушаал хашиж байснаас нь үл хамааран хуулийн өмнө тэгш байх ёстой.
Хүнс, хөдөө аж ахуйн сайд байхаасаа эхлүүлээд шинэ төмөр зам, “Шинэ сум”, Зүүнбаянгийн төмөр зам, Аж үйлдвэрийн парк, Салхитын мөнгөний орд гээд маш олон гэмт хэрэгт холбогдсон.
ҮАБЗ-ийн лацтай 20 сая ам.долларыг бэлнээр хилээр оруулж ирсэн мэдээлэл явсан. Үнэхээр үнэн бол үнэхээр ноцтой хэрэг. Эдгээр хэргүүдийг монголын хууль хяналтын байгууллагууд шалгах хэрэгтэй байна.  Хэрэв монголын хууль хяналтын байгууллага нь шалгаж чаддаггүй юм бол Европын Холбоо, АНУ-ын холбогдох хуулийн байгууллагуудаар шалгуулна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ