Дөнгөж төрсөн нярай коронавирусийн халдвар аван ХӨСҮТ-д эмчлүүлж байна

2021-02-15

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Нийслэлийн Амгалан амаржих газарт хоёрдугаар сарын 4-нөөс эхлэн халдвар бүртгэгдсэн.

Амаржих газрын 12 ажилтан халдварт өртөж, амаржсан эх, тэдний гэр бүл болох 69 хүн халдварт өртсөн. Батлагдсан тохиолдлууд дотор нэг нярай өвчилсөн.

Ээж хүүхэддээ халдвар халдаахгүйн тулд маш болгоомжтой байх хэрэгтэй. Тийм учраас бусад ээжүүдэд зөвлөмж, зөвлөгөөг хүргэж байна.

Халдварт өртсөн ээж болон нярайн бие сайн байгаа, ХӨСҮТ-д эмчлүүлж байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ