У.Хүрэлсүх: Улс үндэстнийхээ аюулгүй байдлын төлөө “Архигүй монгол” хөдөлгөөнийг өрнүүлнэ

2022-03-14

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулган эхэллээ.

Чуулганыг нээн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ:

Эрчүүдийн өөрсдийн ухамсар, хариуцлагыг шинэ түвшинд гаргах шаардлагатай. Эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс 10 гаруй насаар бага байгаа нь монгол эрчүүд эрүүл мэнддээ анхаардаггүй, архи, тамхины муу зуршилтай, эмх цэгцгүй хэнэггүй хариуцлагагүй байдлаас болж байна.

Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр соён гэгээрүүлэх ажлыг бүх чиглэлд идэвхтэй явуулах шаардлагатай.

Эр хүн өвддөггүй, эмэгтэй хүнээс долоон дор гэх буруу үзэл газар авч, эрчүүдийн эрүүл мэнддээ тавих анхаарал маш муу байна.

Охин үр аавын хайраар эрчүүдийг төсөөлж, нуган үр эцгийн хүмүүжлээр хүмүүждэг. Эрэгтэйчүүд бид гэр бүл, эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж эх хүнийг эрхэмлэн дээдлэх учиртай. Эцэг хүн уур омог хэл ам хэрүүлээс ангид байж уул шиг түшигтэй, тэнгэр шиг тэнүүн байх учиртай. Жил ирэх тусам гэр бүл салалт нэмэгдэж бэлэвсэн эхчүүдийн тоо нэмэгдэж байгаа нь эрчүүд хариуцлагаа ухамсарлаагүй байгаагийн жишээ.

Архидалт хэзээ ч сайн сайхан бүхнийг дагуулдаггүй. Эрчүүд бид архийг ууж байна гэж боддог, харин архи биднийг ууж байна. Эх орны хөгжил дэвшилд саад болж байна. Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэдгийг улс үндэстнээрээ ухамсарлаж тэмцэх хэрэгтэй. Улс үндэстнийхээ аюулгүй байдлын төлөө “Архигүй монгол” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлнэ. Айл өрх, албан байгууллага, төр засгаараа архины эсрэг нэгдэн тэмцэцгээе.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Архинаас хамааралтай болсон эрчүүдээ аймаг бүрт нь албадан хөдөлмөр хийлгэж цалингийн зохих хувийг нь эрүүл мэнд, сувилалд нь зарцуулах хэрэгтэй

  • бүгдийг нь хүчээр 1жил ажил хийлгэ түүнээс эмчилгээнд явуулаад сайхан гэр өгч ажилд оруулж орхиод нэмэргүй өдөр шөнөгүй өндөр хяналтад 1жил ажиллуулж дадал суулгах хэрэгтэй 

  • зөвхөн АПУ жилд 400,000,000. сая литр архи нэрдэг шүү дээ за тэгээд бусад үйлдвэр гаднаас орж ирсэн архитайгаа нийлээд 900,000,000. литр тэгээд 700,000 хүн архины хамааралтай гээд бод нэг иймэрхүү байхад архигүй монгол тухай сэрүүн зүүдлээд яахав дээ 13-40 насны 70 хувь нь тогтмол уудаг 

Холбоотой мэдээ