Шинжилгээ авалгүй үлдээсэн айл өрхүүдээс ПСР авах ХУВААРЬ/дүүрэг тус бүрээр/

2021-02-14

Эхний гурван өдөр хамгийн идэвхтэй бүсэд байгаа 100 мянган айл өрхөд шинжилгээ хийж дууссанаас зургаан хүнд халвар илэрчээ. Ийнхүү үлдсэн есөн хоногт шинжилгээ авалгүй үлдсэн 247 мянган өрхөд ПСР шинжилгээ хийнэ.

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн иргэдээс ПСР шинжилгээ авч эхэлнэ. Сонгинохайрхан дүүргийн 54261 өрхөөс ПСР шинжилгээ авахад гурван өдөр зарцуулна.

  • СХД-Хоёрдугаар сарын 14-16-ны өдрүүдэд
  • СБД-Хоёрдугаар сарын 20-ны өдөр
  • БГД-Хоёрдугаар сарын 17-ны өдөр
  • ХУД-Хоёрдугаар сарын 18-ны өдөр
  • ЧД-Хоёрдугаар сарын 19-ний өдөр
  • БЗД-Хоёрдугаар сарын 21-22-ны өдрүүдэд
  • Багахангай-Хоёрдугаар сарын 17-19-ний өдрүүдэд
  • Багануур-Хоёрдугаар сарын 17-19-ний өдрүүдэд ПСР шинжилгээг суурин болон зөөврийн байдлаар авна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ