А.Амбасэлмаа:Шинээр бүртгэгдсэн 58 тохиолдлын хоёр нь айл өрхүүдээс авсан шинжилгээгээр илэрсэн

2021-02-14

Өнөөдөр 58 тохиолдол батлагдсаны хоёр нь “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний дүнд батлагджээ.  Гурван өдөр хийсэн “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний дүнд нийт зургаан  тохиолдол илэрсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Үлдсэн 56 тохиолдол нь Улаанбаатар хотод батлагдсан бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын анхны болон давтан шинжилгээгээр халдвар илэрчээ.

“Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний дүнд батлагдсан зургаан тохиолдол нь БЗД-3, БГД-25, СХД-39, ХУД-2, ЧД-2, БЗД-26 хороодод илэрсэн байна.

Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Хороо, дүүргээс халдвар илэрлээ гээд айж сандрах зүйл байхгүй. Мэргэжлийн хүмүүс голомтыг ариутгах ажлыг хийж байгаа” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ