Л.Оюун-Эрдэнэ:Хөл хорио дуусгавар болмогц вакцинжуулалтыг эхлүүлнэ

2021-02-12

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Цагдаагийн ерөнхий газар, Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа. Эмнэлэг дэх PCR шинжилгээний лаборатори хоногт 6,000 сорьцод шинжилгээ хийх хүчин чадалтай. Нэг хүний шинжилгээний хариуг 24 цагийн дотор гаргаж хариу мэдэгддэг байна. Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудын танилцуулснаар нийслэл хотод зорчих хөдөлгөөнийг 98 хувь хязгаарласан. Ажлаа хэвийн явуулахыг зөвшөөрсөн нэр бүхий 14 байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдын 9,000 орчим автомашин л хөдөлгөөнд оролцож байна. Иргэдтэй харьцах харилцаандаа анхаарахыг алба хаагч нартаа сануулахыг Ерөнхий сайд удирдлагуудад нь үүрэг болголоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Вакцинжуулалтыг эхлүүлэхэд одоо хийж байгаа шиг тандалт судалгаа хэрэгтэй байдаг юм байна.

Хөл хорио дуусгавар болмогц вакцинжуулалтыг эхлүүлнэ, бизнесүүдээ нээнэ гэсэн томоохон зорилготойгоор Засгийн газар ажиллаж байна.  Тийм учраас үүнийг зөвхөн хөл хорио гэж битгий бодоорой. Хөл хорио амжилттай болвол Засгийн газраас зарласан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг” шууд хэрэгжүүлж эхэлнэ.

Иргэдийн идэвх сайн байгаад талархал илэрхийлж байна” хэмээн ярив.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ