Л.Энх-Амгалан: Сайн багш өндөр цалин авч, муу багш бага цалин авдаг болох ёстой

2022-03-10

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан үр дүнд суурилсан санхүүжилтын тогтолцоонд энэ сардаа багтан шилжинэ хэмээн мэдэгдлээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Цалингийн доод жишиг Засгийн газрын хуралдаанаар батлагдлаа. Цалингийн доод жишгээс дээш багш нарын цалин хэдэн ч төгрөг байх боломжтой.  Багш нарын ажил хүүхдийн сурлагын үр дүнгээр хэмжигдэнэ.

Сайн багш өндөр цалин авч, муу багш бага цалин авдаг тогтолцоо руу шилжих шаардлагатай.

Багшийн цалингийн доод жишиг батлагдсан учраас гуравдугаар сарын дундаас үр дүнд суурилсан санхүүжилтын тогтолцоонд шилжинэ. 1-2  сарын үр дүнгийн урамшууллыг нөхөж олгох боломжтой гэж харж байна.

Багш нарын цалингийн доод жишиг дээшилж байна. Цалингийн доод жишиг дээшилж байгаа учраас үүн дээрээ үндэслэсэн үр дүнд суурилсан санхүүжилтын тогтолцоогоо нэвтрүүлнэ.

Ажилласан жилээсээ шалтгаан суурь цалингаасаа нэмэгдлээ бодуулна. Нэг жил ажилласан багш цалин 20 жил багштай адил цалин авахгүй” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Хүний хөдөлмөрийг Сайн муу гэж ялгаврлаж болохгүй шүү дээ арайч дээ сайдын амнаас ийм үг гарлаа гэж үү хүн бүхэн л сэтгэл гарган түмний төлөө зүтгэхийг хичээж зүтгэж байга арай л өрөөсгөл  шийдвэр байна эсэр гүйцэж бна 

  • Ажилчидын цалин хөлс яахын энийг ярих ёстой сарын 420.000байгаа шүү одоо юм ни үнэ өсөөд байгаа шүү сайд аа  

  • Багш л бол багш яагаад ялгаварлан гадуурхаад байна сайн муу багш гэж хэнийг хэлээд бнаа.Сургалтын орчин заал талбайгаа нэмэгдүүлчихээд ийм юм ярих хэрэгтэй.Нэг зааланд 2 3 анги ордог доод тал нь 80-120 хүүхэдтэй.Бүх сургуулиа 2 заалтай болгочихоод ийм юмаа нэхээ.Энэ сайд хүний амнаас гарах ёсгүй хэдэн төгрөг нэмэх гээд бүүр нэг өөрөөс нь гарах гэж байгаа юм шиг сонин хүмүүс юмаа.Муу багш гэж хэнийг хэлсэн юм бол тайлбарлах байх даа

    • Medlegtei, chadvartai, huuhduuded surgah arga baril saitai bagsh gj bdg. Ngo talaaraa yaaj bagsh bolsii gemeer urdah nomoo usegleed l odorjin suudag bgash ch gj bdg. Huniig hodolmoroor ni uneleh ni mash zuv. Ter hudulmur nj huuhdiin sursan medsen zuileer vnelegdeh nj bvr zuv. Sn bagshiin daalgavriig hiihgui bsn ch hicheelees ni 70%+ oilgolttoi huuhed suraltsdag. Ene bol bodit jishee

  • Муу багш гэж ямар сонин нэр томъёо гаргаад ирэвээ. Энэ бол утгагүй. Багш нарын нэр хүнд,ажиллах урам зоригийг доош унагах ажил шүү. 

  • ӨМНӨ НЬ ХЭСЭГ ХУГАЦААНД  ЦАЛИНГИЙН ДООД ЖИШИГ ГЭЖ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ГАРЧ ТӨСВИЙНХӨН ЦАЛИНЖДАГ БАЙСАН. ОДОО ДАХИАД ДООД ЖИШИГ МӨРДӨГДӨЖ ЭХЛЭХ ЮМ БНА. ЭНЭ НЬ ЦААД УТГААРАА ЦАЛИНГИЙН САНДАА ЗАХИРАГДДАГ УЧРААС САЙН АЖИЛЛАСАН ГЭЖ ҮЗЭЖ БГАА ХҮНД НЭМЖ ӨГӨХ БОЛОМЖ БАРАГ БАЙХГҮЙ. ХАРИН ЦАЛИНГИЙН САН ИХ ХЭМЖЭЭТЭЙ БАЙГААД ШУДРАГА БАЙЖ ЧАДВАЛ  БОЛОМЖ ГАРЧ МАГАДГҮЙ Л ЮМ . / УЛСЫН ТӨСӨВ ХЯЗГААРТАЙ / УДИРДАХ ХҮМҮҮС АВИЛГАЖИХ БАС НЭГ ГАРЦ  БОЛОХ БАЙЛГҮЙ ДЭЭ  

  • Улс төрийн томилгооний захиралууд байгаа цагт сайн муу нь ялгагдахгүй сайн нь МАН муу нь бусад тодорхой шүү дээ  

  • Сайд аа багш нараа сайн муу гэсэн ялгаатай ярьвал арай л ёс зүйгүй байна Сайд нь  багш нараа ялгаж ярьвал хүүхдийн хүмүүжилд нөлөөлнө гэдгийг ойлгомоорсон доо  Сайд нь ийм зүйл ярихаар хүүхдүүд хүмүүжилгүй байх нь зөв юм байна

  • Шинэ хуучиндаа гол нь биш хамгийн гол нь ажлыг гь дүгнэднг албан хаагч шударга байж чадлаа юу? багш нарын ажлыг маш худлаа дүгнэнэ гэдэгт бараг л итгэлтэй байна шүү

  • Өө за за. Шууд сайн муу гээд 2 ялгачихдаг “муу сайд” байна даа. Бодвол “муу багш”-ийн шавь ийм юм ярьж байгаа байх даа. 

  • Муу багш гэж байдаг юм уу.Муу багш гэж бий болгох гээд байгаа юм уу. Энэ нөхөр юу ярих гээд байнаа. Шулуухан хэлэхэд ийм л хүмүүс төр бариад байгаа юм.

  • Багшийн чадвараас л хамаарна шүү дээ. Ямартаа л шавийн эрдэм багшаасаа гэдэг биз дээ. Сайдын зөв л гэж харж бна. Сурагчидтай ажиллах аргаа л олчих. Энд эмзэглээд байх хэрэггүй дээ. Өөрсдөө үлгэрлэх чадваргүй багш байж л бдаг шүү дээ. АНУ-д гэхэд зарим нэг багш нар нь сурагчдынхаа дотор нь орчихсон найз шиг нь хандаж хамт ажилладаг, тэднийгээ дэмжиж идэвхжүүлдэг учир аль аль нь хүндэтгэлтэй бдаг юм билээ.

  • Ажилласан жилээр нь ялгана уу гэхээс сайн муугаар нь ялгана гэж юу яриад байгаан бэ яг тулахаар муу багш гэж байдаггүй л байхгүй юу бүгд л заах ёстойгоо зааж сургах ёстойгоо сургасан байдаг

  • 1 жил ажилсан багш 20 жил ажилсан багшийн хүчин зүтгэлийн идэвхи оролцоо их зөрүүтэй байгаадаа олон жил ажилсан багш нарын идэвхи оролцоо ер нь буурсан бгаа да. 1 судалгаа хийж үзмээр санагддаг шүү. 

  • Зөв өөрсдөө хичээж ажилаад өндөр цалингаа авалдаа та нар ч гэсэн хүүхдүүдээ сайн муугаар нь ялагдаг л биздээ байгалийн хууль юм даа

  • 20 жил  ажилсан байлаа гээд хичээлээ зааж чадахгүй хаа хамаагүй юм яриж хүүхэдүүдийг унттал нь лэгц ордог элдэв үгээр хэлдэг багш байна цаан чинь Харин ч цөөн жил буюу шинэ багш нар чинь л хичээлээ сайн ойлгомжтой зааж байна даа үүнийг хүүхэдүүдтэй сайн ярилцдаг ээж аавууд мэдэн дээ 

  • Яг зөв. Хүний хүүхдийн ирээдүйг амьдаар нь алж байгаа багш нарыг цалингийн нь хасах биш шууд халах ёстой. Эмч нжгээр нь алдаг бол муу багш 30. 40 р нь алдаг. Би өөрөө багш хүн. Дотор нь ажиллаж байсны хувьд даанчдээ гэж харуусахаар олхиогүй унхиагүй зөвхөн цалин бодсон багшинцаруудыг харж явахдаа мааш харамсдаг. Түмний хүүхдийг алж байгааг харсаар мэдсээр байж ажиллуулдаг улирдлага болсон эрхлэгч захирлуудыг ч гайхдаг

  • Тэтгэвэрт гараад ажиллаж байгаа багш урамшуулал авдаггүй,анхны жил ажиллаж байгаа багшийн цалин авдаг .Ийм хууль байгаа юу

  • Цаасны ажил нь ихсэх юм байна даа. Үнэн зөв дүгнэчихдэг нийгмийг бүтээчихээд наад тогтолцоо руугаа шилжмээр юм

  • Үр дүнгийн нэмэгдлийг л үндсэн цалинг оруулах гээд байна уу. Тэгвэл хэвээрээл гэсэн үг биздээ Сайд арай өөр нэмэгдэл бодож бий байгаа даа

  • Аль долигнож удирдлагуудад тал засаж юм зөөсөн нь сайн багш нэр зүүж урамшуулал авдаг. Багш бүр хичээж ажилдаг гэдгийг анхаараарай даа Сайд аа

  • Багш хүнд “Муу багш” байх эрх байхгүй. Ажилласан жил, туршлагаараа л ялгаатай байх…”Муу багш” гэж хэнийг хэлээд байна вэ? Учир мэдэх боловсролын байгууллагад ажилладаг хүний амнаас гарах үг биш шүү…

  • Үнэлгээг хэн хэрхэн хийх вэ? Мэдлэг хомс чадвар муу ч ах дүү амраг садан, ядаж л нутгийн гэсэн нэртэй мөнгөөр орсон юмнуудаараа өөрийн хүрээллийг үүсгэж хов базаж хор хутгаж суудаг менежер бас байнаа байна. Захирлыгаа хүртэл нам дардаг хөдөлгөдөггүй эрх мэдэл бүхий менежер нэртэй салдаггүй сургуулийн буг болсон хүн сайн багшийн ажлыг хэзээ ч зөв үнэлдэггүй. 

  • Удирдлагын гар хөл бологч, даган баясагч нар өндөр цалин авах нь дээ Мэдээж удирлагууд ажил дүгнэх байлгүй

  • Сонин юмаа муу багш гэж яриад байх юм Тэр муу багшаар хичээл заалгаж сайхан аав ээжийн хүүхдүүдийг хохироогоод яахав дээ Эсвэл буруу үг хэллэг үү Сайн мууг ялгаад бгаа шалгуур нь хаана бн

  • Оны өмнөөс л энэ шоу чинь эхэлсэн. Гэтэл он дуусаад дараагийн оны эхний улирал шувтарлаа. Шийдвэр гаргаж чадахгүй бол зурагтаар битгий шоу хийж бай. Түмэн багш нар наад нэмэгдлийг чинь хүлээгээд байгаа байх даа хөөрхий.

  • Хэнийг сайн хэнийг муу гэхэд бас их л учир байдаг юм даа. Та ер нь боловсролын саолбарын хувьд харь гарагийн хүн юм шиг

  • Сайн гэхээр яаж үнэлэх үү. Аль нэг  захирал болон эрхлэгч менжэртээ сайн долигносон л сайн багш болох нь л ойлгомжтой ш дээ. Сургууль ч яахав тэгээд шалгалт юмыг нь хүүхдүүдээсээ аваад нийт хүүхдээ дүгнэх л бх. Цэцэрлэг яана гэсэн үг вэ

  • Er n ene niigemd shudarga es gej baihgui shuu, 1 jil ajillasan huniig shuud 10-15 say iig abaad seserlegiin erhlegch bolgoson, yamar ch turchlaga baihgui, yalanguia hodoo oron nutgiin zasag darga nar eniig hiij bna, mon surguuliin zahraliig bas l aimgiin depudatiin ehneriig tomilson, bas l turshlagagui, baigaa baihgui ni medegdehgui l yum yabj l bdag. Iimerhuu humuust hariuslaga toosohgui, tegsen mortloo sain muu geed baih ni yamar ushirtai yum be? Muu ch gesen bagch ajilaa hiigeed hicheegeed l yabj baigaachdee, ter muu abliga abdag zasag darga, depudat nariig zailuulachee. Saidaa, 

  • Муу багш гэдэг ойлголт байх учиргүй. Мэдээж сонгон шалгаруулалтанд орж багш болдог. Энэ асуудал өөрөө маш нухацтай асуудал хүүхэд ганц дан боловсрол авах биш тухайн байгууллагаас зан байдал, ахуй мөн чанарыг авч төлөвших ёстой. Манайд хэт их туйлшрах үзэгдэл ихсэж байна. 10 жил багшилсан багш 20жил багшилсан дөнгөж багшилж байгаа 2 хүний хажууд эрс тэрс уур амьсгал бий. Энэ гарчигийг дагаад сайн муу гэсэн нэр томъёо гарна. Мэдээж багшийн ур чадварыг үнэлэх үнэлэмж байлгүй яахав урамшууллын аргууд байж л байдаг. 

  • зөвөө. Багшийн ажлын гол үзүүлэлт бол сурагчдын мэдлэг чадвар төлөвшилт ахиц гээд  нүдэнд ил байдаг зүйл.  Сургалтыг жигд хүртээмжтэй байлгахын тулд сайн багшид хаана ажиллаж байгаагаас үл хамаарч цалинг нэмэгдүүлдэг байх үүнтэй холбоотойгоор лабротори сургуульгүй болох хэрэгтэй.

  • Муу багш гэсэн ойлголт байх ёсгүй ээ.  Чадвар дутуу  нь чадваржиж, чадахгүй бол аяндаа шахагддаг. Угаасаа байсан нэмэгдлийг тарааж шингээхийн төлөө хэдэн сар сенсацлаж байна аа. Энэ попролт үнэ өсөхөд ташуур боллоо 

  • Хамгийн гол нь үр дүн гаргахад орчин нөхцөл стандартаа сайжруулах хэрэгтэй. Ядаж л нэг ангид байх хүүхдийн тоог стандарт нь барих, ажлын орчин техник, технологийн шинэчлэл нтр гээд л их асуудал сургуулиудад бгаа шүү. Ганц багшийн хичээл зүтгэлээс шалтгаалахгүй сөргөөр нөлөөлөх зүйлс их байна. Дээр нь сургуулийн удирдлагуудын үзэмжийн асуудал болчих вий. Захирал менежерүүд дотор ч бас хөгийн тулга тойрсон нөхөд олон бий шүү дээ.

  • Хувийн өндөр төлбөртэй сургууль, цэцэрлэгүүд хүүхдийг амьжиргааны төвшин, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж байгаа нэг хэлбэр болчихоод байна. Монгол улс хүүхдэд ээлтэй улс юм бол хүүхэд хүссэн сургуульдаа, хүссэн цэцэрлэгтээ үнэ төлбөргүй чанартай боловсрол эзэмших ёстой.

Холбоотой мэдээ