“Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний хүрээнд ПСР өгсөн хүмүүсийн хариу бүгд СӨРӨГ гарчээ

2021-02-12

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа : “Нэг хаалга-нэг шинжилгээ”-нд өчигдрийн байдлаар 45351 хүн хамрагдсан. Үүнээс 29664 хүний сорьцыг шинжилж дууссан бөгөөд одоогоор коронавирус илрээгүй байна.

Сүүлийн 24 цагт 182 ойрын хавьтлыг гэрт нь тусгаарласан. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор ойрын хавьтлуудыг гэрээр нь тусгаарлаж байгаа.

Ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүс гэрээсээ гарахгүй, гадуур явахгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ