40 хүнд халдвар илэрч, улсын хэмжээнд нийт халдвар 2247 боллоо

2021-02-12

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын тоон мэдээллийг хүргэж байна.

2021 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр улсын хэмжээнд 40 хүнээс коронавирус илэрсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Эдгээр нь:

  • Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнд
  • Өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын 39 хүнээс халдвар илэрчээ.

Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 2247 боллоо.

Өчигдрийн байдлаар 45351 хүнд ПСР шинжилгээ хийснээс 29664 хүнд шинжилгээ хийгдэж дууссан бөгөөд одоогоор коронавирус илрээгүй байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ