“Шинийн 1-нд мөр гаргах, ууланд гарах, нар харах хориотой”

2021-02-10

Цагаан сараар мөр гаргаж болох эсэх талаарх ЦЕГ-ын дэд дарга Ж.Амгалангийн өгсөн мэдээллийг хүргэе. 

Тэрээр, Хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллана. Нийтийн тээврээр зөвхөн зөвшөөрөгдсөн 14 байгууллагын ажилтнууд зорчино. Хувийн машин явахгүй. Зөвхөн эмнэлгийн яаралтай үйлчилгээ авах хүмүүс хүсэлтээ гаргаж, хувийн машинаар явж болно.

Онцгой байгууллага, цагдаагийн байгууллагууд дрон нисгэж иргэдийн хөдөлгөөнд хяналт тавин ажиллана.

Цагаан сарын шинийн нэгний өглөө ёс үйлдэхдээ болгоомжтой хандахыг хүсэж байна. Мөрөө гаргах, ууланд гарах, нар харах үйл ажиллагааг бүрэн зогсоож байгаа. Тиймээс тэрүүхэн орчиндоо ёс үйлээ үйлдэхийг хүсэж байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ