ЗГ:Орон сууцны метр.квадратын үнийг шат дараатай бууруулна

2021-02-10

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар КОВИД-ын эсрэг иргэдийн амжиргаа, эдийн засаг бизнесийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний цогц төлөвлөгөөг хэлэлцсэн. Цогц төлөвлөгөөг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Барилгын компаниудын хувьд байр бариад зарах асуудал нь хүнд байдаг.

Засгийн газраас тавьж байгаа барилгын метр квадратын үнийг буулгаж, шаардлагыг биелүүлвэл тухайн байрыг ипотекийн зээлд хамруулна. Хоёр их наяд төгрөгийн санхүүжилтыг оруулна. Сар болгон олгох дүн 100 тэрбум төгрөг байна. Засгийн газраас:

  • Хөдөө орон нутаг дахь ипотекийн зээлийн 6 хувийг бууруулах
  • Орон сууцны метр.квадратын үнийг шат дараалан бууруулах бодлогыг барина.
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ