Л.Оюун-Эрдэнэ:Нэг сая төгрөг өгөх Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй гэдгээ шулуухан хэлчихье

2021-02-10

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар КОВИД-ын эсрэг иргэдийн амьжиргаа, эдийн засаг бизнесийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний цогц төлөвлөгөөг хэлэлцэв. Цогц төлөвлөгөөг танилцуулсан  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Маскаа зүүгээд, зайгаа бариад шинэ амьдралын хэв маяг руу шилжинэ. Эдийн засгаа сэргэнэ. Дахин хөл хорио тогтоох бол 14-21 хоногийн өмнө зарладаг болно. Математик тооцооллын дагуу долдугаар сарын 11 хүртэл 1-2 удаа хөл хорио тавьж болзошгүй.

Pfizer, астразенека, синофарм, спутник гэсэн дөрвөн вакцин авахаар гэрээ хийгдсэн. Нийт хүн амынхаа 60 хувийг тодорхой дарааллын дагуу вакцинжуулна.

  • Эрүүл мэндийн салбарын ажилтнууд
  • Экспортын ажилтнууд
  • Эрдсэлтэй бүлэг, ахмадууддаа түрүүлж хийнэ.

Эхний ээлжинд 300 мянган тунг оруулж ирэхээр ажиллаж байна.

Нэг  сая төгрөг өгөх Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй Ерөнхий сайдын хувьд шулуухан хэлчихье. Нэг сая төгрөгийн цалинтай ажлын байрыг бий болгоход тэр мөнгийг зарцуулах ёстой. Энэ бол миний улс төрийн зарчим” хэмээн ярьсан юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ