Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнгийн оронд томилогдсон хурандаа Р.Чингис гэж хэн бэ

Нийслэлийн Засаг даргын  Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын дарга Ж.Сандагсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Түүний оронд Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, цагдаагийн хурандаа Р.Чингисийг томилсон байна.

Ринчиндоржийн Чингис нь 1989 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академи төгссөн бөгөөд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан юм.

2004 онд АНУ-ын Колорадогийн их сургуулийг төгссөн.

2012 онд ЦЕГ-ын дэд дарга, 2014-2016 онд ЦЕГ-ын даргаар ажиллаж байжээ.

Түүний аав, Замын цагдаагийн даргаар насаараа ажилласан, цагдаагийн хурандаа Г.Ринчиндорж нь Монгол Улсын Гавьяат хуульч юм.

Р.Чингисийг  УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын хуурай дүү, итгэлт хүн нь гэх мэдээлэл хэвлэлүүдээр бичигддэг.  2012 оны дөрөвдүгээр сард Хууль зүйн сайд байсан Ц.Мөнх-Оргил Р.Чингисийг Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар томилж байсан аж.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ