Улсын хэмжээнд өчигдөр 25,245 хүнд шинжилгээ хийхэд 54 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ-ны мэдээллийн цагаар коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцуулав.

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгальмаа “Улсын хэмжээнд өчигдөр 25,245 хүнд шинжилгээ хийлээ. Эндээс 54 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ийнхүү улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдлын тоо 2,174 боллоо” гэлээ.

Коронавирусийн халдвар авсны улмаас 577 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэдээс  488 нь хөнгөн, 86 нь хүндэвтэр, 2 хүнд, маш хүнд 1 хүн байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ