ОХУ-ын “Спутник” вакциныг Монголын хүн амд хэрэглэх зөвшөөрлийг олгожээ

2021-02-09

Монгол Улс ОХУ-ын “Спутник” вакциныг албан ёсоор эмийн бүртгэлдээ бүртгэн авсан талаар ТАСС агентлаг мэдээллээ. Тодруулбал, вакциныг нэмэлт эмнэл зүйн туршилтгүйгээр улс дотроо яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрлийг олгосон байна.

Ингэхдээ “Монгол эм импекс” ХХК-ийн оролцоотойгоор эмийн бүртгэлдээ бүртгэн авчээ. Ингэснээр Монгол Улс ОХУ-ын коронавирусийн эсрэг вакциныг бүртгэсэн 23 дахь орон болж байна.

ОХУ-ын вакциныг Беларус, Аргентин, Венесуал, Унгар, Иран зэрэг улсууд бүртгэн аваад буй.

Шинжлэх ухааны Lancet сэтгүүлд нийтлэгдсэнээр “Спутник” вакцин нь 98 хувийн үр дүнтэй гэжээ.

Эх сурвалж:TASS.ru

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ