Д.Сумъяазар:НОК, УОК хоёр нэг баг болон ажиллаж байгаа

2021-02-09

Энэ сарын 11-нээс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож, “Нэг хаалга- нэг шинжилгээ”-г зохион байгуулах бэлтгэл ажлыг бүрэн хангасан талаар Хотын дарга Д.Сумъяабазар мэдээллээ.

НОК-ын дэргэдэх Шуурхай штаб дээр 1800-1200 гэх тусгай дугаар ажиллах бөгөөд иргэд  уг  тусгай дугаараас шинжилгээний цаг авах,  үйл ажиллагаа эрхлэх  ААН, нийтийн тээвэр   зэрэг бүхий л төрлийн мэдээллийг авах боломжтой гэв. Тусгай дугаар нь 24 цагаар, 60 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллах юм.  Суурин болон явуулын шинжилгээ авах 210 цэг ажиллах ажээ.

Мөн энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъябазар “НОК, УОК-ын хоорондын уялдаа холбоог маш сайн хангаж өгнө. Энэ бол нэг байгууллага. Улаанбаатар хотод нэгдсэн байдлаар арга хэмжээ авч байгааг ойлгох хэрэгтэй. Нэг багийн зохион байгуулалтад орж ажиллаж байгаа” хэмээн ярьсан юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ