Хүүхдийн 100 мянган төгрөгийг маргааш олгоно

Хүүхэд бүрт сар бүрийн 20-нд олгодог мөнгө болох 100 мянган төгрөгийг цар тахалтай холбоотойгоор 12 хоног хатуу хөл хорио тогтоохоос өмнө буюу хугацааг нь урагшлуулж, сар шинийн өмнө маргааш олгохоор болжээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргасан мэдээллээр Монгол Улсад хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон 121.5 тэрбум төгрөгийг 1.2 сая орчим хүүхдэд зарцуулах юм байна.
Хүүхдийн мөнгө нь хүүхдийн мөнгө хүлээн авдаг дансанд шууд орох тул иргэд гэрээсээ гарах шаардлагагүй, Covid-19 цар тахлын үед банк оролгүй харилцдаг банк руугаа утсаар холбогдож ебанк болон картын үйлчилгээг сонгож болно. Мөн цахим банк болон ATM-ээр үйлчлүүлж болох ажээ.
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ