“Эрдэнэс Тавантолгой” өнгөрсөн сард 308 тэрбум төгрөгийн нүүрс экспортложээ

2021-02-04

“Эрдэнэс-Тавантолгой” ХК  энэ оны нэгдүгээр сард  308 тэрбум төгрөгийн мөнгөн дүн бүхий 1.9 сая.тн нүүрс борлуулаад байна.

Өнгөрсөн жил Монгол Улсын нүүрсний экспортын орлого 2.126 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд 2020 онд  1.68 их наяд төгрөгийн мөнгөн дүн бүхий 11.9 сая.тн нүүрс борлуулжээ.

Тус компани 2021 онд нийт 22 сая тонн нүүрс олборлож, 21.2 сая тонн нүүрс борлуулахаар тусгажээ.

Тодруулбал, Цанхийн баруун уурхайгаас 8 сая тонн нүүрс олборлож, 7.67 сая тонныг борлуулах, Цанхийн зүүн уурхайгаас 12 сая тонн нүүрс олборлож, 11.64 сая тонныг борлуулах, Бортээгийн уурхайгаас 2 сая тонн нүүрс олборлож, 1.9 сая тонныг нь борлуулахаар төлөвлөсөн байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ